Бидний гаргадаг түгээмэл алдаа
Хувцас
Бид гэрийн нөхцөлд хувцасаа цэвэрлэхдээ гаргадаг алдаа болон мэргэжлийн цэвэрлэгээнд өгөхдөө дараах зүйлүүд дээр буруу ойлголттой байдаг. ҮҮНД:
- Шар толбо – Цагаан өнгийн хувцсанд цайруулагч хэрэглэхдээ хэт халуун усад хийж шар толбо үүсдэг
- Өнгийн хувцсыг хольж угаахад өнгө холигдох – хувцас олон өнгөнөөс бүрдсэн тохиолдолд цэвэрлэгээнд орохдоо өнгө нь нэгэндээ уусаж будаг нүүх ,тод өнгөтэй материал нь угаасны дараа бусад хэсэгтээ нэвчиж хувцсыг бүхэлд нь өмсөх боломжгүй болгодог. Тэгэхээр анхнаасаа хувцсаа худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүнээс будаг гардаг эсэх, нэгэндээ уусаж будаг нүүх эсэхийг сайтар шалгаж худалдаж авахдаа сонголтоо зөв хийж байгаарай
- Цайрах – Хар бараан өнгийн хувцсыг цайруулагчтай угаалгын нунтаг ашиглаж угаах болон угаасны дараа дутуу зайлсан тохиолдолд цайрч өнгөө алддаг байна.
- Толбо тогтох – хувцсанд анхаарал болгоомжгүй байдлаас болж бий болгосон толбоо тэр даруйд нь арилгалгүй орхисноос толбо нь гүн тогтдог. Хувцас дээр байгаа толбыг цаг алдалгүй арилгах ёстой бөгөөд удах тусам материалын гүнрүү нэвчиж, арилах магадлал тэр хэмжээгээр багасдаг байна.
- Сэмрэх – Ихэвчлэн торгон болон тааран материалууд сэмрэх магадлалтай бөгөөд гэрийн нөхцөлд тэр бүр цэвэрлэх боломжгүй байдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Түүнчлэн нэхээстэй эдлэл бүрийг цэвэрлэгээнд өгөхийн өмнө гараа оруулж сунгаж шалгаж байгаарай биднийг анзаараагүй байхад цагаан эрвээхийн дайралтанд өртсөн байдаг энэ тохиолдолд цэвэрлэсний дараа суларч тасарсан хэсэг унаж цооролт үүссэн байдаг.
- Хэлбэр алдах / Агших, сунах/- хувцасны хувьд шошго дээрх зааврыг анхааралгүй хэтэрхий халуун усанд угаах, сэгсэрсэн тохиолдолд хувцас өөрийн үндсэн хэлбэрээ алдана. Түүнчлэн бүтээгдэхүүн худалдан авахдаа цэвэрлэх заавар хэрэв зааваргүй бол хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг авч байгаарай. Цэвэрлэгээний байгууллага нь тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн зааврын дагуу үйлчилгээ үзүүлдэг тул зааваргүй болон буруу заавартай байгаа эсэхэд сайтар шалгаж байгаарай.
- Цоорох, Нимгэрэх – үндсэн материалын шинж чанар хэт сунамхай үед угаахдаа давхар зориулалтын уутанд хийж угаагүйгээс суналт өгч нимгэрэх цаашлаад цоорох гэсэн сөрөг нөлөө гардаг.
- Цахилгаан эвдрэх – цахилгаантай хувцсыг угаахдаа заавал цахилгаандаж угаах хэрэгтэй. Тэгж угаагүйгээс болоод цахилгаан эвдрэх, хамт угаасан хувцсыг муухай болгодог.
Гутал, цүнх
Хөл хүний хамгийн үнэт эрхтэн гэдгийг хэн бүхэн сайн анзаарахгүй өнгөрөх нь олонтой. Таны гутал чийг татаж байна уу, таны гутал цайраад байна уу, хатуураад хөл холгоод байна уу???
Энэ бүхэн зөвхөн буруу арчилгаанаас шалтгаалан үүсэн гардаг.
- Угаалгын машинд угаах: Бид ихэвчлэн гутлаа угаалгын машинд хийгээд эргүүлчихдэг. Энэ тохиолдолд тухайн гуталны дотор ул нэвт орж хөндийрч , нум нь суларч явахад эвгүй болдог түүнчлэн гэрийн нөхцөлд бүрэн хатааж чадаагүйгээс гутланд эвгүй үнэр шингэж чийг татаж эхэлдэг.
- Муу тос хэрэглэх: Гутлын арьс ч хүний биеийн арьстай нэгэн адил сайн тос хэрэглэхэд өнгө орж сэргэж байдаг. Бидний гаргадаг алдаа нь тосны хэрэглэх заавар болон чанарыг ялгаж мэдэхгүйгээр хэрэглэсээр байгаад гуталны арьс хагарах, тос нь шингэхээ больж хууларч, өнгө нь түлэгдэх эрсдэлүүд гардаг. Энэ тохиолдолд цэвэрлэх үйлчилгээ хийлгэсэн ч өнгө нь гүйцэд сэргэхгүй заавал будаг хийлгэх хэмжээнд хүрдэг.
- Гар доорх зүйлээр цэвэрлэх: Арьс илгэн гутлыг нойтон алчуураар арчвал тэр даруйдаа өнгө тодрох ч эргэж хатахдаа цайралт өгч хатуурч хатдаг. Илгэн гутал бол үс нь налж гялаадаг удаан хугацаагаар ийм арчилгаа хийвэл үс нь унаж дахин сэргэхээ больдог. Ийм бүтээгдэхүүн үйлчилгээнд орохдоо маш их цайралт өгдөг нэг удаагийн сэргээх үйлчилгээгээр 100% өнгө сэргэдэггүй.
- Шарлалт – Харин замын харыг та тоолгүй зун замын ажил хийгдэж байхад дээгүүр нь гарч байсан бол замын хар нь цагаан ултай гутланд хэзээ ч арилахгүй толбо болж үлддэг. Мөн шинэхэн өвсний шүүс цагаан ултай гутланд арилдаггүй шар толбо болж үлддэг байна.
- Халцрах – Гутлын хоншоор болон зуузай хэсгээр хамгийн их үрэлтэнд орж арьс шалбарч халцардаг. Цэвэр арьсан материал бол зориулалтын арьсны замаск хийж өнгө дагуу будаж болдог. Харин лакдсан арьс бол халцарсан хэсэгтээ бүрсгэр үндсэн өнгө гялгараар ялгарч харагддаг. Хиймэл арьс бол нөхөгдөх боломжгүй байдаг. Гэхдээ та гутлаа халцарсны дараа биш сайн тосоор тогтмол тосолж халцрахаас нь хамгаалж байгаарай.
- Толбо – Арьс болон илгэн гутлан дээр тогтсон тосон толбо, илгэн гутал дээрх сүүний толбо арилахгүй байх магадлал маш өндөр бөгөөд энэ нь материалын өөрийнх нь онцлогоос шалтгаалдаг байна. Хэрвээ та гутлаа толбо болговол маш хурдан цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй учир нь тосон толбо удах тусмаа нүүж томордог тул нэвчүүлэхгүй хурдан арилгавал сүүлд нь угаагаад арилах магадлал өндөр байдаг.
- Хатуулга — Гутал, цүнхний хувьд хатуулга нь ихэвчлэн хатуу цаас байдаг учраас буруу угаах үед хэлбэрээ алдаж шалчийдаг байна. Тийм учраас зөв угааж,зөв хатааж байх хэрэгтэй.