Хайртай бүхнээ хайрлахыг уриалдаг манай компани 2006 оноос эхлэн ахуйн үйлчилгээний салбарт Shoe’s Love брэндийн гутал арчилгааны технологийг нэвтрүүлж, олон улсын стандарт, чанар үйлчилгээг хүргэж эхэлсэн. Энэ хугацаанд салбартаа “Тохирлын гэрчилгээ” авсан анхны байгууллага бөгөөд ISO9001 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа цор ганц төв билээ. Бид үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацааг хэмнэж, ахуйн үйлчилгээг хөгжүүлэн, цогцоор нь хүргэх зорилгоор дараах үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна.

 

САНХҮҮТЭЙ ХОЛБОГДСОН

Захиалга үүсгэснээр түүнтэй холбоотой бүх өртөг тооцоолол автоматаар хийгддэг. Орлого зарлагын бүх гүйлгээг автоматаар гүйцэтгэгддэг болсон.

 

ҮЙЛДВЭРЛЭЛ

Тухайн ажлыг гүйцэтгэх ажилтан, гүйцэтгэх хугацаа болон ажлын хөлс, түүнчлэн хэрхэн гүйцэтгэхийг шалгах боломжтой бөгөөд үйлдвэрийн бүх процессийг хянах боломжтой.

 

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ

Үйлчлүүлэгч өөрийн үйлчилгээг хүлээн авахдаа тухайн үйлчилгээг үнэлэх боломжтой гэх зэрэг олон давуу талыг бий болгосон программыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.