Бага насны хүүхэдтэй хүмүүс анхаараарай.
АНУ-д хийгдсэн судалгаагаар 1 м/кв хивсэнцэрт дунджаар 200,000 амьд нян, бактери, бичил биетүүд амьдардаг нь тогтоогдсон байна. Энэхүү хэмжээ нь гэрийн нойлын суултуурны бохирдлын хэмжээнээс 4000 дахин их хэмжээ бөгөөд эдгээр хивсэнцэрийн нян, бактери, тоосны хачиг, бусад микробуудыг цэвэрлэж устгахад энгийн тоос сорогч нь хангалтгүй байдаг байна.
Хивс хивсэнцэрт үрждэг бактериуд:
E. coli нь олон төрөл байдаг ба янз бүрийн өвчний үүсэх шалтгаан болдог. Зарим тохиолдолд гэм хоргүй байж болох ч заримдаа суулгалт, шээсний замын халдвар, амьсгалын замын өвчин, уушгины хатгалгаа үүсгэдэг. Энэ нь хөхтөн амьтны хоол боловсруулах замд байдаг нян юм. Гэрийн тэжээмэл амьтан /муур, нохой гэх мэт/ хивсэн дээр бие зассанаас болж ихэвчлэн энэхүү нян үржих, халдварлах гол шалтгаан болдог. E.coli нь бохир хүнс, ус болон ахуйн ариун цэврээс шалтгаалан хүнд халдварлаж өвчин үүсгэдэг байна.
ESCHERICHIA COLI (E. COLI)
STAPHYLOCOCCUS AUREUS (STAF)
STAF бол хүнээс гаралтай өвчин үүсгэгч бөгөөд хүмүүсийн 25 орчим хувь нь байдаг хамар, арьсан дээр амьдардаг бактери юм. STAF нь арьсны хүнд цочролыг үүсгэдэг ба халдварлахдаа бага зэрэг хүч нь буурч халдварладаг. Зарим төрлийг антибиотикоор эмчилж болох боловч заримд нь тэсвэртэй байдаг. STAF нь цус, арьс, бохир гар, хумс, салстаар дамжин хивсэнцэр дээр үрждэг байна.
SALMONELLOSIS (SALMONELLA)
Салмонеллаас өвчин үүссэн 40,000 орчим тохиолдол жил бүр бүртгэгддэг. Салмонелл нь суулгалт, халууралт, хэвлийн хямралд хүргэдэг бөгөөд нярай болон бага насны хүүхдүүд энэ халдварт өртөмтгий байдаг. Энэ нь хүн, амьтан түүний дотор хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагчдын ялгадасаар хивсэнцэрт тархдаг. Salmonella бохирдсон хүнс, тэжээвэр амьтан, гадны бохирдолоос орж хивсэн дээр үрждэг.
Бактери нь биднийг хүрээлэн буй орчны нэг хэсэг бөгөөд өвчин үүсгэх аюултай олон тооны бичил биетүүд байдаг ба дээр зөвхөн түгээмэл тохиолддог 3 төрлийг нь танилцууллаа. Иймд өөрсдийгөө болон бага насны хүүхдүүдээ халдварт өвчнөөс хамгаалахын тулд гэртээ гадны гутал хувцастайгаа явахгүй байх, гэрийн тэжээвэр амьтантай бол гэр дотор биш гадагшаа гарч бие засуулж сургах мөн байнга чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй. Гэхдээ хэт их цэвэрлэгээ хийх нь үргэлж шаардлагатай биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хэтэрхий цэвэр байх нь бас сөрөг нөлөөтэй, энэ нь харшлын болон астма өвчнийг үүсгэх гол хүчин зүйл болдог. Маш олон төрлийн аюултай микробууд байдаг ч хүний биед хэрэгтэй, байх ёстой сайн микробууд байдаг ба тэдгээр нь бага насны хүүхдийн эрүүл мэндэд тустай байдаг.
Учир нь энгийн тоос сорогч нь маш жижиг хэмжээтэй микробууд устах хэмжээнд хангалттай сайн цэвэрлэж чаддаггүй. Тэгэхээр бид энгийнээр өөртөө хялбараар 7 хоногт 2-3 удаа чийгтээ цэвэрлэгээ хийх, 1-2 удаа мэргэжлийн байгууллагаар /гүн- энэ үгний байрыг сольчлоо / цэвэрлүүлж хэвших хэрэгтэй.