Гутал арчилгаа: Материалын ялгаа ба хэрхэн таньж, зөв арчлах вэ?

Гутал цэвэрлэгээ арчилгаанд хамгийн чухал зүйл бол мэдээж материалынх нь талаар мэдлэгтэй байх юм. Илэг л бол илэг, арьс л бол арьс гэж үзэх нь хамгийн буруу зүйл гэдгийг та дараах нийтлэлээс уншаарай. Бид энэ удаагийн зөвлөгөөгөөр хувцас, хэрэглэлийнхээ материалыг хэрхэн зөв таних, угаалга цэвэрлэгээний дараа гарч болох өөрчлөлтүүдийг тусгалаа.

BiM

Зөөлөн тансаг энэ төрлийн материалаар гутал хийх нь элбэг. Илгэн материал нь дотроо хэд хэдэн төрөл байдаг бөгөөд харагдах байдлаасаа үл мэдэг ялгаатай ч цэвэрлэгээнд орсны дараа гарах өөрчлөлт нь харилцан адилгүй байдаг.

Сортой илэг:  Илэг нь зөөлөн зузаан байх бөгөөд гараар үсийг нь үрж үзэхэд үс нь сэргэж, босож байвал сортой илэг.  Ийм илгэн материалыг угаалгад өгсний дараа цайралт өгч цоохор алаг болдог. Ялангуяа хоншоор зуузай хэсэг, нугалаас, болон хиртэлт ихтэй газраар илүү цайрна. Тиймээс гэрийн нөхцөлд гутлаа цэвэрлэвэл өнгө сэргээгч цацах хэрэгтэй харин гутлын салоноор цэвэрлүүлэх бол заавал будганд оруулах эсвэл өнгө сэргээх үйлчилгээнд оруулах шаардлагатай.

Соргүй илэг: Илэг нь хатуу зузаан материалтай байх бөгөөд гараар үрэхэд үс сэргэхгүй байвал соргүй илэг. Энэ төрлийн материалаар хийгдсэн гутлыг цэвэрлэхэд цайвар өнгүүд нь харладаг.

Торгон илэг: Маш зөөлөн нимгэн илэг, үс нь унахдаа амархан, эмзэг илгэн материал юм. Хамгийн онцгой арчилгаа шаарддаг илгэн материал

BiM

 

Арьсан материал:

Маш олон төрлийн арьсан гутлууд худалдаанд байгаа. Хэдий бид олон төрлийн арьсан гутал өмсөж байгаа ч тэдний арчилгаа болон цэвэрлэгээ нь харилцан адилгүй, ялгаатай  байдаг талаар тэр бүр мэддэггүй. Тиймээс арьсан гутлыг төрлөөр нь ангилж ялгаж тайлбарлахаас илүү хэрхэн барьж үзэж мэдэх талаар хүргэе.

  • Арьсыг хумсаараа үрж ил биш хэсэгт үрж үзэхэд цайралт өгч байвал цэвэрлэгээнд орсны дараа гадна өнгөлгөө арилж цайралт өгөх магадлалтай. Хэрвээ эсрэгээрээ хумсаараа үрж үзэхэд цайралт өгөхгүй байвал цайралт өгөх нь бага, энэ төрлийн арьс нь ихэнх нь өнгөлгөөний арьс байдаг тул нугалаас хэсгээрэй /өнгөлгөө арилсан хэсгээр/  харлах магадлалтай.
  • Арьсыг ил биш хэсэгт ус хүргэж үзэхэд усны толбо үүсэж, хатахдаа хүрээ үүсгэж байвал цэвэрлэгээнд орсны дараа хатуурч, харлана. Харин зөөлөн арьс бол нилэнхүүдээ хатуурах магадлалтай.
  • Харин усны толбо, хүрээ үүсэхгүй бол цэвэрлэгээнд орсны дараа хатуурч, харлах нь бага
  • Дээрх материалууд холилдсон гутал бол материал бүрийн онцлогоос хамаарч өөр, өөр өөрчлөлтүүд гарч алаглах эрсдэлтэй байдаг.

BiM

Нэхий:

Нэхий гадартай гутал цэвэрлэгээнд орсны дараа хатуурах, харлах зарим тохиолдолд агшилт өгдөг.

Мөн нэхий болон бүх  төрлийн арьсан, илгэн гутлын дотор материал их чухал бөгөөд гуталны дотор материал гадна өнгөнөөсөө бараан өнгийн материалаар хийгдсэн бол цэвэрлэгээнд орсны дараа дотор өнгөнөөс будаг харваж гадна материалдаа толбо үүсэх магадлалтай.

Харин нэхий дотор гутлын хувьд мэргэжлийн гутлын салоноор цэвэрлүүлсний дараа удаан өмсөөд суучихсан үс сэргэж, размер багассан мэт санагддаг.