Хими цэвэрлэгээ гэж юу вэ?

Хими цэвэрлэгээний үе шат:

  1. Хувцсанд шошго зүүнэ.
  2. Ямар төрлийн материал, өнгө болон толботойгоор нь ялгана.
  3. Гүн толботой бол үндсэн угаалга эхлэхээс өмнө гараар толбыг цэвэрлэнэ.
  4. Зориулалтын угаалгын машинд 50-60 мин угааж бохирдлыг арилгана.
  5. Зарим тохиолдолд угаах явцад унасан товчийг буцааж хадна.
  6. Угаалгаас гарч ирсэн хувцасны толбо сайн арилаагүй байвал дахин гараар цэвэрлэнэ.
  7. Уурын индүүгээр хувцсаа индүүднэ.
  8. Зориулалтын хими цэвэрлэгээний торонд хийж үйлчлүүлэгчид өгөхөд бэлэн болгоно.

хими цэвэрлэгээний үе шат

Хуурай цэвэрлэгээ

Хуурай цэвэрлэгээ нь ямар ч ус хэрэглэлгүй химийн уусгагч ашиглан хувцас, нэхмэлийг цэвэрлэх үйл ажиллагаа юм. Гэвч хувцасны материал дээр тогтсон толбо бохирдлоос хамаарч зарим тохиолдолд өмнө нь бага зэрэг ус хэрэглэж бохирдлыг арилгадаг.

Хуурай цэвэрлэгээний ямар ямар төрлүүд байдаг вэ?

  • Перхлорэтилен

Хуурай цэвэрлэгээ хийхэд “Перк” уусгагчийг ихэвчлэн ашигладаг. Энэ бодис нь хэт халуун температурт хувцасны өнгийг алдуулах сул талтай. “Перк” нь тосноос үүссэн толбыг хамгийн сайн арилгадаг. Угаалгад ороод гарч ирсэн хувцаснаас үнэртдэг бидний хэлж заншсанаар химийн үнэр нь үнэн хэрэгтээ “Перк”-ийн юм.

  • Нүүрс устөрөгч

Энэхүү үйл явц нь газрын тосонд үндэслэсэн хуурай цэвэрлэгээний уусгагчийг ашигладаг. Гидрокарбон хуурай цэвэрлэгээ нь перктэй харьцуулахад хүч султай учраас цэвэрлэх хугацаа нь урт байдаг.

  • Шингэн силикон

Зөөлөн даавуунд илүү тохиромжтой. Энэ нь бөс даавууг зөөлөн болгохоос гадна өнгө алдуулдаггүй. Гэхдээ шингэн силикон нь перкээс илүү өндөр үнэтэй.

  • Эко хуурай цэвэрлэгээ

Энэ нь цэвэрлэгээний явцад байгаль орчинд ээлтэй хоргүй уусгагчийг ашигладаг. Хуурай цэвэрлэгээг хийхдээ ямар ч төрлийн перк буюу химийн бодис хэрэглэдэггүй. Цэвэрлэгээ хийхдээ нүүрсхүчлийн хийнээс гаргаж авсан уусгагч бодис ашигладаг ба энэ нь ажилчид болон  байгаль орчинд хор хөнөөл багатай боловч хувцсанд хурц  үнэр үлдээдэг байна. Co2 нь нүүрстөрөгчийн давхар ислийг хийнээс шингэн төлөв рүү хувиргадаг бөгөөд ингэснээр хувцсыг угааж болно. Хувцсаа цэвэрлэсний дараа нүүрстөрөгчийн давхар ислийг дахин хий болгож  боловсруулсны дараа нь устгана. Энэ нь хуурай цэвэрлэгээний хамгийн үнэтэй арга. Ногоон Дэлхий цэвэрлэгээнд силиконоор хийсэн уусгагчийг  бараг  л хоргүй гэж үздэг. Силикон уусмалыг цахиур, ус, нүүрстөрөгчийн давхар исэл болгон  задалж хаядаг. Бүх судалгаагаар силиконыг экологид  хамгийн ээлтэй хуурай цэвэрлэгээний уусгагч гэж үздэг.

Бүтээгдэхүүний шошгон дээр заавал хими цэвэрлэгээгээр цэвэрлэнэ гэсэн тэмдэглэгээтэй эсвэл ноос, нэхмэл ноолуур, торго, хамба хилэн, атласан материалтай болон гоёлын бүх төрлийн хувцсыг заавал хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэнэ.

Нойтон цэвэрлэгээ

Үйлдвэрээсээ нойтон цэвэрлэгээ хийх шаардлагатай төрлийн хувцаснууд байдаг. Нойтон цэвэрлэгээ нь химийн уусгагч хэрэглэдэггүй бөгөөд зөөлөн угаагч машин, ус болон органик бодис ашиглаж хувцсыг цэвэрлэдэг. Нойтон цэвэрлэгээ нь хувцасны өнгө гандах, агшилтаас урьдчилан сэргийлдэг. Энэ нь хувцасны цэвэрлэгээний хамгийн байгаль орчинд ээлтэй арга бөгөөд химийн хорт бодис хэрэглэдэггүй, аюултай хог хаягдал үүсгэдэггүй, мөн өртөг багатай байдаг.

Гараар /угаалгын машин/ угаах

Зарим төрлийн хувцас нь үйлдвэрээсээ гараар угааж болно гэсэн тэмдэглэгээтэй эсвэл сүлжмэл ноолуур, хөвөн дөөвуу, зотон даавуу, синтетик материалтай хувцсыг  гэрийн нөхцөлд  усаар угааж болно. Энэ нь өртөг багатай, экологид ээлтэй хувцас цэвэрлэгээний арга юм . Тэгэхээр та гэртээ хувцсаа угаахаасаа өмнө шошго дээрх тэмдэглэгээг заавал харж заншаарай. Үйлдвэрээс заасан угаах аргаар угаавал таны хувцасны эдэлгээ уртасна гэдгийг битгий мартаарай.